Шинээр цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдох хүсэлтэй иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын өргөдлийг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн “ЗАМЫН-ҮҮДИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨҮГ-ын бичиг хэрэг дээр хүлээн авч эхэллээ.
Хүсэлт гаргаж байгаа этгээд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Иргэн- Цахим үнэмлэхний хуулбар, ААН байгууллага- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Иргэд -Гар өргөдөл, ААН байгууллага- Албан бичиг
2.Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
3.Кадастрын зураг
4. Газрын гэрчилгээний хуулбар
5. Ус ашиглалтын тодруулах хуудас
“Замын-Үүдийн дулааны станц” ТӨҮГ