Замын-Үүдийн Дулааны Станц Төрийн өмчит Үйлдвэрийн газар нь өнөөгийн байдлаар хилийн цогцолбор болон сумын айл өрх албан байгууллагыг дулааны эрчим хүч, ахуйн хэрэглээний халуун усаар хангах, мөн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэж байна. Эрчим хүчний сайдын 2021 оны 07 сарын 22-ны өдрийн А/129 дугаар тушаалын дагуу Станцын анхны галлагааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэн, туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэн өнөөг хүртэл үйл ажиллагааг хэвийн явуулж ирлээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 06 сарын 30ний өдрийн 313-р тогтоолоор 2 хэлтэс, 5 алба, 4 хэсэг, 172 орон тоотойгоор батлуулсан. Одоогоор 142 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж Замын-Үүд сумын 30 төсөвт байгууллага, 158 аж ахуй нэгж байгууллага, 2677 айл өрхийг дулаанаар хангаж байна. Мөн хоногт 3040 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг 2022 оны 3 сарын 1 нээс туршилт тохируулгын үйл ажиллагааг эхлүүлэн одоогийн байдлаар хэвийн ажиллагаанд оруулан хоногт 800-900м3 бохир усыг татан зайлуулж байна. MNS 4943:2015 стандартын дагуу 86% дээш цэвэрлэгээтэй саарал усыг үйлдвэрлэж байна. Цэвэрлэх байгууламжийн лаборатори нь 5 төрлийн шинжилгээг өдөр тутам хийж усны шинжилгээний чанар, бичил биетний жигд байдлыг шинжилдэг. Нийт 2338 айл өрх 242 аж ахуй нэгж; 45 төсөвт байгууллага бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдон байна. Эх үүсвэр 1,2-оос 8 гүний худгаар гүний усыг олборлон айл өрх 2940 аж ахуй нэгж байгууллага 290 цэвэршүүлсэн ундны усны 4 үйлдвэрт үйлдвэрт цэвэр усыг түгээх үйл ажиллагааг явуулж байна.

Дулааны станц

Дулааны станц нь 87мВт хүчин чадалтай 29мВт 3 ширхэг зуухтай. Халаалтын улиралд 1 зуух ажиллагаанд 2 зуух бэлтгэлд Замын-үүд, Чөлөөт бүс нийлсэн 15 Ус дулаан дамжуулах төвтэй. Одоогийн байдлаар 9 дулаан дамжуулах төвөөр хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангаж байна. Нэгдүгээр хэлхээний 28.5 км, 2-р хэлхээний 35,3 км хос шугамаар хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг найдвартай, тасралтгүй түгээн ажиллаж байна. Мөн цаашлаад Чөлөөт бүс, Зорчигч тээвэр, Ачаа тээвэр зэрэг газрууд төвлөрсөн дулаан хангамжын системд холбогдоно. Замын-үүд сумын 30 төсөвт байгууллага, 158 аж ахуй нэгж байгууллага 2361 айл өрхийг дулаанаар хангаж ажиллаж байна.

Бохир ус цэвэрлэх байгууламж

Бохир ус цэвэрлэх байгууламж нь хоногт 3040 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. 8.7 км бохир усны шугам сүлжээг ашиглан хоногт 800-900 м.куб бохир усыг татан зайлуулж байна. Цаашид цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулснаар 5 км саарал усны шугам сүлжээг ашиглаж, нийт бохир усны 25 хувийг мод усалгаа, авто угаалга зэрэг газруудад нийлүүлэх давуу талуудтай.2022 оны 3 сарын 1-нээс хэрэглээнээс гарсан бохир усыг анх авч туршилт тохируулга хийгдсэнээр 2022 оны 6 сарын 24-ний өдрөөс хоногт 680-750 м3 бохир усыг хүлээн авч цэвэрлэн суурьлагдсан хүчин чадлынхаа 30%-д хүргэсэн. MNS 4943:2015 стандартын дагуу 86% дээш цэвэрлэн ажиллаж байна. Мөн цэвэрлэх байгууламжийн лаборатори нь 5 төрлийн шинжилгээг өдөр тутам хийж усны цэвэрлэгээний чанар, бичил биетэний жигд байдлыг шинжилдэг. Нийт 2338 айл өрх, аж ахуйн нэгж 242, төсвийн 45 байгууллага төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон. Бохироо соруулдаг 92 айл өрх , аж ахуйн нэгж байгууллагыг ая тухтай байх нөхцлийг бүрдүүлж ажиллаж байна.


Ус цэвэршүүлэх байгууламж

Ус цэвэршүүлэх байгууламж нь хоногт 3200 м3 ундны ус цэвэршүүлэх чадалтай. Замын-үүд сумын аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг цэвэр усаар тасралтгүй хангахын тулд 8 гүний худгаас цэвэр ус олборлож 25,3 км урт дамжуулах шугамыг ашиглан хоногт 1100-1200 м.куб ундны усыг иргэдэд түгээж байна. Цэвэр усанд холбогдсон 46 төсвийн байгууллага, 244 аж ахуйн нэгж байгууллага, 2644 айл өрхийг тасралтгүй, найдвартай, иргэдийн ая тухтай байдлыг хангаж ажиллаж байна.