Эрхэм зорилго

“ЗАМЫН-ҮҮДИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨҮГ-ЫН 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

ЗОРИЛГО:

Замын-Үүд сумыг дулааны эрчим хүч, ус хангамж ариутгах татуургын үйлчилгээгээр тасралтгүй, найдвартай хангах зорилгоор үндсэн тоноглолын эвдрэл, хүнээс шалтгаалсан зогсолт, саатал гаргахгүй цаашид Замын-Үүд сумын өсөн нэмэгдэх хэрэглээг хангаж ажиллах зорилт тавин ажиллаж байна.

ЗОРИЛТ:

  • 2025 оны Зорилтот түвшиний үзүүлэлтүүдийг бүрэн хэрэгжүүлэх
  • Ажилтнуудын гүйцэтгэлийг сайжруулах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх
  • Хүний нөөцийн бодлогыг сайжруулах
  • Ажилтнуудад мэргэжлийн болон удирдахуйн арга барил эзэмшүүлэх
  • ХАБЭА-н хүрээнд “Зөв хандлага зав дадлыг хэвшүүлэх
  • Энергийн өртгийг тооцох, бүртгэх
  • Үлдэгдэл өртөггүй үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг хийлгэх
  • Инженерийн шугам сүлжээний шинэчлэл, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх
  • Хэмнэлттэй, үр ашигтай техник, технологи нэвтрүүлэх замаар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх
  • Дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг хэмнэх

Эрхэм зорилго

Байгальд ээлтэй дэвшилтэт техник технологиор ус, дулаан хангамж, ариутгах татуургын үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх.

Алсын хараа

Хүний хөгжлийг дээдэлсэн, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологид тулгуурласан үйлдвэр байна.

Үнэт зүйл

Эерэг хандлагатай ёс зүйтэй, мэргэшсэн хамт олон бид дэвшилтэт арга барил, техник технологи эзэмших тэмүүллээр цаашид өргөжин дэвжих ирээдүйтэй үйлдвэрт санаачлагатай, өөриймсгөөр ажиллаж, амьдарч байгаагаараа бахархдаг.

Хэтийн зорилго

2026 онд чанарын удирдлага хэрэгжүүлсэн, инновацид суурилсан шилдэг компани болно.

Тусгай зөвшөөрлүүд

Монгол Улсын эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон дараах тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

  1. Дулаан үйлдвэрлэх
  2. Дулаан түгээх
  3. Дулаанаар зохицуулалттай хангах
  4. Ус ариутгах татуурга олборлох түгээх
  5. БА – 4.4 Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
  6. БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
  7. БА- 6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, Хөргөх байгууламж тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт