Author: admin_zamiinuudts
Замын-Үүд сумын хэмжээн дэх нийт ус түгээх байруудыг автоматжуулах ажил хийгдэж дууссан. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхэн автомат худгийн усны карт цэнэглэхдээ Авто худаг ХХК-ийн Хаан банкны 5133192819 Төрийн банкны 346900225729 тоот дансанд зөвхөн картын дугаараа бичиж цэнэглэлт хийснээр таны хийсэн цэнэглэлт 2 минутын дотор орох юм. Шинээр автомат худгийн усны карт авах хэрэглэгчид Хуучин эмнэлгийн арын корпуст байрлах “Замын-Үүд дулааны станц” ТӨҮГ-ын санхүү борлуулалтын хэлтсээс ирж авна уу. Карт цэнэглэлттэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг Авто худаг ХХК-ийн 77717000 дугаарт холбогдож авна уу.
АЖИЛД УРЬЖ БАЙНА____________________________”Замын-Үүдийн дулааны станц” төрийн өмчит үйлдвэрийн газарт дараах орон тоонд ажлын байр зарлагдлаа. Үүнд:1. Зуухны машинч 2. Туслах тоноглолын машинч 3. Хүнд машин механизмийн засварчин 4. Цахилгааны монтёр 5. Тоног төхөөрөмжийн засварчин 6. Түлш дамжуулахын нүүрс түрдэг / машинист/ тракторчин 7. Хүнд даацын машины жолооч. 8.Үл хамаарах системтэй дулаан хуваарилах төвийн машинч 9. Ус хангамжын оператор 10. Бохир усны шугам хоолойн засварчин 11. Химич Ажиллахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлнэ.1.Төрийн албан хаагчийн анкетын А хэсэг2.Мэргэжил, боловсролын үнэмлэхийн хуулбар3.Өргөдөл4.E-mongolia-с нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа5.E-mongolia-с оршин суугаа хаягийн тодорхойлолт”Замын-Үүдийн дулааны станц” ТӨҮГ2025.09.29
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 3 сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, жил бүр уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Түүнчлэн жил бүр НҮБ-аас улс орны шийдвэр гаргагчдад усны талаар баримтлах бодлогын чиглэлийг санал болгох, анхаарлыг хандуулах зорилгоор тодорхой уриа гаргадаг бөгөөд энэ жилийн хувьд “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бид усны эх үүсвэрээ хайрлан хамгаалж усны үнэ цэнэ, ач холбогдлын талаар мэдэх учир усаа зөв зохистой ашиглах нь хүн бүрийн оролцоо чухал ач холбогдолтой бөгөөд усыг үр ашигтай зарцуулахыг уриалж байна.
Замын-Үүд сумын ЗДТГ-аас зохион байгуулсан “Иргэнд ойр төрийн үйлчилгээ” өдөрлөгт “Замын-Үүдийн дулааны станц” ТӨҮГ нь 1. Техникийн нөхцөлийн мэдээлэл( Ус, Ариутгах татуурга, Дулааны шугам сүлжээ) 2. Дуудлага, гомдол мэдээлэл хэрхэн өгөх 3. Төлбөрийн НӨАТ-ын баримт хэрхэн авах 4. Хэрэглэгчийн төлбөрийн мэдээллүүдийг тус нээлттэй хаалганы өдрөөр хэрэглэгчдэд хүргэж ажиллаа. “НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН ӨДӨРЛӨГ” Нээлттэй мэдээллийн өдөрлөгт дараах байгууллагууд оролцлоо. 1. Улсын бүртгэлинй хэлтэс 2. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 3. Хөдөлмөр, халамжийн хэлтэс 4. Татварын хэлтэс 5. Нийгмийн даатгалын хэлтэс 6. Замын-Үүд сум дахь Прокурорын газар 7. Дорноговь аймаг дахь Гадаадын иргэн харьяатын газар 8. Замын-Үүд дэх Гаалийн газар 9. Замын-Үүд…
“Замын-үүдийн дулааны станц” ТӨҮГ нь 72001313 дугаарт дуудлага, мэдээлэл хүлээн авдаг боллоо. Хэрэглэгч та: 1. Засвар үйлчилгээ хийлгэх дуудлага 2. Төлбөр тооцоотой холбоотой асуудал 3. Үйл ажиллагаа болон ажилчдын ёс зүй харилцаа хандлагатай холбоотой санал гомдол, хүсэлтээ Дээрх дугаарын утсанд өгнө үү.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Булганы өмнөд, Архангайн зүүн, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулах мэдээ: 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
