Author: admin_zamiinuudts

Шинээр цэвэр ус, ариутгах татуурга, дулааны шугам сүлжээнд холбогдох хүсэлтэй иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын өргөдлийг 2024 оны 04 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн “ЗАМЫН-ҮҮДИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨҮГ-ын https://tn.zamiinuudts.mn/ цахим системээр авч эхэллээ.Техникийн нөхцөл хүлээн авах системд хэрхэн бүртгүүлж хүсэлт илгээх зааврыг доор оруулсан ба хэрэглэгч та бүхэн уншиж танилцан хүсэлтээ илгээнэ үү. Техникийн нөхцөл олгох системтэй холбоотой асууж тодруулах зүйлээ пэйсбүүк мессенжерээр дамжуулна лавлаж асууна уу. “Замын-Үүдийн дулааны станц” ТӨҮГ 2024.04.05

Read More

Замын-Үүд сумын хэмжээн дэх нийт ус түгээх байруудыг автоматжуулах ажил хийгдэж дууссан. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхэн автомат худгийн усны карт цэнэглэхдээ Авто худаг ХХК-ийн Хаан банкны 5133192819 Төрийн банкны 346900225729 тоот дансанд зөвхөн картын дугаараа бичиж цэнэглэлт хийснээр таны хийсэн цэнэглэлт 2 минутын дотор орох юм. Шинээр автомат худгийн усны карт авах хэрэглэгчид Хуучин эмнэлгийн арын корпуст байрлах “Замын-Үүд дулааны станц” ТӨҮГ-ын санхүү борлуулалтын хэлтсээс ирж авна уу. Карт цэнэглэлттэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг Авто худаг ХХК-ийн 77717000 дугаарт холбогдож авна уу.

Read More

АЖИЛД УРЬЖ БАЙНА____________________________”Замын-Үүдийн дулааны станц” төрийн өмчит үйлдвэрийн газарт дараах орон тоонд ажлын байр зарлагдлаа. Үүнд:1. Зуухны машинч 2. Туслах тоноглолын машинч 3. Хүнд машин механизмийн засварчин 4. Цахилгааны монтёр 5. Тоног төхөөрөмжийн засварчин 6. Түлш дамжуулахын нүүрс түрдэг / машинист/ тракторчин 7. Хүнд даацын машины жолооч. 8.Үл хамаарах системтэй дулаан хуваарилах төвийн машинч 9. Ус хангамжын оператор 10. Бохир усны шугам хоолойн засварчин 11. Химич Ажиллахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлнэ.1.Төрийн албан хаагчийн анкетын А хэсэг2.Мэргэжил, боловсролын үнэмлэхийн хуулбар3.Өргөдөл4.E-mongolia-с нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа5.E-mongolia-с оршин суугаа хаягийн тодорхойлолт”Замын-Үүдийн дулааны станц” ТӨҮГ2025.09.29

Read More

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 3 сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, жил бүр уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Түүнчлэн жил бүр НҮБ-аас улс орны шийдвэр гаргагчдад усны талаар баримтлах бодлогын чиглэлийг санал болгох, анхаарлыг хандуулах зорилгоор тодорхой уриа гаргадаг бөгөөд энэ жилийн хувьд “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бид усны эх үүсвэрээ хайрлан хамгаалж усны үнэ цэнэ, ач холбогдлын талаар мэдэх учир усаа зөв зохистой ашиглах нь хүн бүрийн оролцоо чухал ач холбогдолтой бөгөөд усыг үр ашигтай зарцуулахыг уриалж байна.

Read More

Замын-Үүд сумын ЗДТГ-аас зохион байгуулсан “Иргэнд ойр төрийн үйлчилгээ” өдөрлөгт “Замын-Үүдийн дулааны станц” ТӨҮГ нь 1. Техникийн нөхцөлийн мэдээлэл( Ус, Ариутгах татуурга, Дулааны шугам сүлжээ) 2. Дуудлага, гомдол мэдээлэл хэрхэн өгөх 3. Төлбөрийн НӨАТ-ын баримт хэрхэн авах 4. Хэрэглэгчийн төлбөрийн мэдээллүүдийг тус нээлттэй хаалганы өдрөөр хэрэглэгчдэд хүргэж ажиллаа. “НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН ӨДӨРЛӨГ” Нээлттэй мэдээллийн өдөрлөгт дараах байгууллагууд оролцлоо. 1. Улсын бүртгэлинй хэлтэс 2. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 3. Хөдөлмөр, халамжийн хэлтэс 4. Татварын хэлтэс 5. Нийгмийн даатгалын хэлтэс 6. Замын-Үүд сум дахь Прокурорын газар 7. Дорноговь аймаг дахь Гадаадын иргэн харьяатын газар 8. Замын-Үүд дэх Гаалийн газар 9. Замын-Үүд…

Read More

“Замын-үүдийн дулааны станц” ТӨҮГ нь 72001313 дугаарт дуудлага, мэдээлэл хүлээн авдаг боллоо. Хэрэглэгч та: 1. Засвар үйлчилгээ хийлгэх дуудлага 2. Төлбөр тооцоотой холбоотой асуудал 3. Үйл ажиллагаа болон ажилчдын ёс зүй харилцаа хандлагатай холбоотой санал гомдол, хүсэлтээ Дээрх дугаарын утсанд өгнө үү.

Read More