Author: admin_zamiinuudts
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Булганы өмнөд, Архангайн зүүн, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулах мэдээ: 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Шинээр цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдох хүсэлтэй иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын өргөдлийг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн “ЗАМЫН-ҮҮДИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨҮГ-ын бичиг хэрэг дээр хүлээн авч эхэллээ. Хүсэлт гаргаж байгаа этгээд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: 1. Иргэн- Цахим үнэмлэхний хуулбар, ААН байгууллага- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2. Иргэд -Гар өргөдөл, ААН байгууллага- Албан бичиг 2.Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар 3.Кадастрын зураг 4. Газрын гэрчилгээний хуулбар 5. Ус ашиглалтын тодруулах хуудас “Замын-Үүдийн дулааны станц” ТӨҮГ
Шинээр дулааны шугам сүлжээнд холбогдох хүсэлтэй иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын өргөдлийг 2023 оны 05 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн “ЗАМЫН-ҮҮДИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨҮГ-ын бичиг хэрэг дээр хүлээн авч эхэлнэ. Хүсэлт гаргах айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: 1. Иргэн- Цахим үнэмлэхний хуулбар, ААН байгууллага- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2. Иргэд -Гар өргөдөл, ААН байгууллага- Албан бичиг 3.Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар 4.Кадастрын зураг 5. Газрын гэрчилгээний хуулбар 6. Техникийн нөхцөл олгогдох барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг 7. Шаардлагатай дулааны ачааллын тооцоо ( Гкал/Цаг ) 8. Хувийн өмчийн дулааны шугам сүлжээнээс холболт…
